Татаж авцарсан бичлэг...

Хуучин блогоо устгасан бөлгөө ... 

Ногоон талбайг бахдамуу!!!!!!!!!!

Хөлбөмбөгийн ногоон талбайг шүтэн бишрэх үндэслэл

Би гэдэг хүн чинь нээх сайн тоглодог хүн биш болохоор ШУТИС-ын шигшээд дуудагдах нь байтугай ангийнхаа шигшээд арай гэж алтан замианаар тоглодог хүн л дээ.

Тиймдээ ч ногоон талбай дээр тоглох нь байтугай алдарт 15-ын шороон талбай дээр тоглодог хүн байхгүй юу. Саяхнаас /сар гарны өмнөөс/ ангийнхаа хэдэн хүүхдүүдтэй бороо, шороо, салхи, шуурганаас эмээлгүй 97-ийн ногоон талбай дээр тоглож сурч байгаа юм.

Үгүй ээ тэр ногоон талбайн сайхныг ээ. Би бүр бишрээд байгаа шдээ. Шороон талбай дээр гүйж байхдаа хэн нэгэн над дээр алдаа гаргадаг л юм бол надад хүрэхээс нь өмнө үсрэх, өрсөж чадахгүй бол жинхэнэ МОНГОЛ ард түмнийхээ морин дэл дээр тогтож суусаар үр хойчдоо өвлөж үлдсэн тэнцвэр тогтворын нарийн сайн мэдрэхүйгээ ашиглаж дөрвөн мөчин дээрээ арайхийн тогтох арга хэрэглэх л арга зам үлддэг байлаа шүү дээ. Шороон талбай дээр тоглож үзсэн хүн бол мэднэ дээ тиймээ.

Харин ногоон талбай бол маш өөр юмаа. хэн нэгэн надаас бөмбөг булаах гээд ирэхэд нь хөлбөмбөгчин хүний заавал сурах эрдмийн нэг жүжигчиний мэргэжлийг нарийн сайн сурсан гэдгээ батлах гэж үсэрч дэгдэн дуртайяа газарт өнхөрч унаад АЛДАА гэж хамаг хүчээрээ орилж байгаа юм чинь. Би зүгээр тэр мэргэжлийн хөлбөмбөгчидөд машид ихээр атаархаж байнаа. тэд нар ийм гоё талбай дээр хөлбөмбөг тоглоод л, хамгийн дуртай юмаа хийнгүүтээ цалин нь гэсэн чинь 7 хоногоор бодогдож гараад л, дээр нь хүн бүрийн танил болно гээд боддоо. Атаархахгүй байхын аргагүй байгаа биз дээ

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Single Piglet [S.P]

сэтгэгдлийг нь цугт нь татаж авцарку. би аягүй тэнэг хүн юмаа. одоо яая гэхүдээ. устгацан блогыг.

Бараг 3 жилийн өмнө бичсэн бичлэг ч байж мэдэх юм...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)