Хүмүүс аймар хэнэггүй юмаа ...

За тэгэхээр би өмнөх бичлэгдээ хэлээд байсан даа. Атуусны цанг гараараа битгий арилгаж бай гэж. Цангийн найрлаганд /миний тодорхойлсоноор/ хүний амнаас гарах шүлс, хамраас гарах нус, биенээс гарах хөлс байгаа шүү дээ. /Мэдээж ойлгомжтой цай чанаж, хоол хийгээгүй юм чинь өөр юу байхын/

 Шинээр оруулж ирээд байгаа атууснуудын нэг сайхан тал нь шатааж алмаар дулаан агаараар үлээгээд байгаа шдээ. Өмнө нь манайд явж байсан атууснууд хөлдөөж алмаар хүйтэн байсан даа.

Харин тэр халуун эдр чинь бас тийм сайхан зүйл биш байнаа. Тэр хүмүүсээс гараад байгаа цан чинь атуусны таазанд очиж хөлдөөд байдгыг тануус надаар хэлүүлэлтгүй мэдэх байлгүй. Тэгээд тэр халуунд нь буцаад хайлаад дээрээс дуслаад байгааг мөн л анзаарсан байлгүй.

Атуусанд ороод сандал руу тэмүүлдэг байсан чинь одоо бас тэмүүлэхгүй байх шалтгаан гараад ирлээ.

Саяхан нэг атуусаар аялаад явж байлаалдаа. Тэгсэн таазанд хөлдсөн цан нь гэсээд дээрээс дусаж эхэлдийн байгааз дээ. /яг хамар дээр/ Сэжиг хүрээд шууд арчаад л сандал дээрээсээ босоод харайцан. Тэгсэн урд сууж байсан нэг эгчийн толгой түрүү дээр нь тэр заваан найрлагатай юм дусаад л байхын. Тэгсэн тэр эгч "Дээрээс ус дусаад байна уу даа?" гээд тоох ч үгүй суугаад байхын байна лээ. Би бүр гайхаад насс. Ямар "Дээд айлаас ус алдаад байна" гэжийгаа биш дээ.

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

null
Single Piglet [S.P]

Тодоор бичсэнийг нь уншихад л хангалттай. бусдыг нь хүсэж байвал унш.

Diamond1900

Нээрээ яг тиймшүү. Одооны энэ автобуснууд нөгөө зурагтаар дуудаапд үнэ хямдруулаад байдаг битүү чанагч л гэсэн үг...

Зочин

hehe ugaasaa tiim humuus bdiin bna lee harin chi yah gej hairan suudlaa aldaj bgan zugeer l hajuu tiishee suuchku

КАЗЭСОРА a.k.a СИСИ

Хүмсүүд тэр цанг нээх сэжгийн гараараа арчина эсвэл хумслана...
Би хүнээс бас их бохир гэж сонсжысон болхоор ойртдогчгү...

Атаархуу Азаа

булга өмсчөөд бусанд битгий суу гэдэг үг байдаг даа

Single Piglet [S.P]

даймонд - харин тхх
зочин - гү яахав дээ тэгж заваартаж байхаар суудлыг хаясан нь дээр шд. ямар бүх насаараа амьдрах биш
казэсора - харин тхх битгий хүрч байгаарай. би ч бас найзууд дүү нартаа хэлээд л байдын.
азаа - хэхэ. тийм үг байдын муу

Зочин

хаха нээрээ цай чанаж хоол хийж байгаа биш өөр юу байхав дээ тэ
сэжгийн юмаа

fanizuno (зочин)

өөби бас айр дургүй эртээд хажууд таазан дээрх тэр заваан юмыг нэг охин бээлийгээ тайлж ирээл малтаад байдгын ямар их заваан санагдсан гээч

Single Piglet [S.P]

хэхэ ямар заваан юм бэ. бээлийгээ тайлаад байхдаа яадгийн болоо. заваарцын тэ. ер нь тиймэрхүү юмнаас хол явсан дээр эдр

Fanizuno

харин тиймээ үнэхээр муухай над дээрээс тэр нь унаад байьал яахуу би тэсэхээ байхдаа айр муухай харсан хахахаха заваан юм цаанаа л ёозгүй шүү

Single Piglet [S.P]

хахаха болж муу хогийг. муухай харж байхдаа таарсан амьтан эдр. хахаха

Зочин

yaj bgan ji muuhai haraad. zugeer hiih yum ni l oldohgui bsim bgaz. ayguilol ter atus chini tugjreetei bsan daa

Fanizuno

би айр терор харагдсан даа хэхэхэ

Single Piglet [S.P]

хэхэ тийм байхаа. чи аймар терор харагдсан. би яг мэджийнэ.

13

өө мэдмээр юм байна..өвөл байн байн агаар нь солигдоол цантдын байх гэж бодсын..яг нүдний шил шиг

Single Piglet [S.P]

Цэнхэр шувуу минээ. тэр нүдний шил цантах чинь энэнтэй бас яг адилхан шүү дээ. Гадаа хүйтэнд хөлдүүс явж байгаад халуун /Чийгтэй/ газар орж ирээд хүйтэн шилэнд нь чийг нь ирж наалдаад хөлддөг байхгүй юу. тэгээд яваандаа шил нь гэсээд ирэхээр цан нь дагаад гэсдэг юм.

Single Piglet [S.P]

та нар аймар хэнэггүй юмаа. тиймээ чи. чамайг хэлээд байна эдр

sas (зочин)

Hi.инээдтэй юмаа, урдаас оруулж ирсэн жимсийг цэвэрлээд, хөргөгчинд байлгаж байлгаж дээр нь байгаа аймаар олон нянгуудыг нь устгаад, дараа нь идвэл сайн гэсэн. трнтэй адилхан цан доторхи нянгууд устчихсан, өвлийн жавар л мөсөн талст зургаа урлаж байгаа байх даа. . .

Single Piglet [S.P]

юу вэ? нян хүйтэнд үхдийм уу? халуун орных л тэгдэх байх. хүйтэнд үхдэг нян байхад, халуунд үхдэг нян байна. тэгэхээр одоо өвлийн нянгууд байсаар байгаа гэсэнүг гэж...

tsoomoo (зочин)

neeree tiim bnshd

Sweet Mommy

хэхэ хөөрхөн юм бичхиймааа
таалагдлооо
монголд нээх сайхан 2 давхар bus-д явдаг байсан бол.

Single Piglet [S.P]

хайр - хахаха 2 давхар байлаа гээд наад цан чинь арилах юмуу даа? үгүй юмуу даа. мэээдкү зус.

❤НЭНСИ❤ (зочин)

Ёоо наа чинь ч гайгү нэг хүүэд бүүр цонхны цан арилгажага гээд хуруугаа шүлсдээд цонхонд хүрчээд буцаад амандаа хийгээд заваараад байсийшт

Single Piglet [S.P]

хахаха. Чи ч ёстой муухай юмны гэрч болж дээ. заваан юм. тэгж заваарч байгаа хүүхдүүдийг хараад боль гэж загнаж болку. муухай байдалд ордог шүү. ёооё.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)