Зайнаас жирэмслэж эдр... тийм юм байдгүй л байхгүй юу ...

Өмнөх үг

Юуны өмнө энэ бичлэгт ёс бусын зүйл дурдагдаж магад үгүй тул Үндсэрхэг үзэлтэй Монголчууд болон Христосын шашинтай блогчидоосоо уучлалт гуйчихъя. Болж өгвөл битгий уншаарай. Гэхдээ нээх сүртэй зүйл ч биш л дээ.

Тэгээд Өмнөх үгийнхээ төгсгөлд нэгэн зүйлийг дурдахад:

Би энэхүү бичлэгийг бичихдээ номын санд хэд гурав хонож, Библи МНТ гэсэн 2 номыг өвөртлөх шахуу унтаж эдр, судалгаа шахуу юм хийгээгүй болно. Зүгээр л надад 10 жилийн түүхийн хичээл дээр зааж байсан болоод хэзээ ч билээ дээ олдож байсан Библи-ээс ой тоонд минь үлдэж хоцорсон мэдлэг шахуу юмаараа л бичиж байгаан. Тиймээс аягүйлол буруу зөв юм гарч магад. Тиймийн тул та бүхнээс уучлалт гуйх гэсиймаа. гэж

Гол санаа

За тэгэхээр ийм юм байдаг даа.

Библи гээч юмыг уншиж байхад МЭӨ ч гэдиймуу, эсвэл МЭ ч гэдиймуу 0 онд нэгэн тариачны ч билүү малчны ч билүү ОНГОН охин жирэмслэж эдр. Тэгээд хүүхэд төрүүлсэн нь ирээдүйд том болоод тэр үед амьдарч байсан болоод түүнээс хойш амьдрах бүх хүний нүглийг хэлтрүүлэхийн тулд өөрийгөө Цовдлуулан үхэхийг зөвшөөрөн, үхсэнээсээ хойш 3 хоногийн дараа амилж эдр. нэг иймэрхүү юм гардаг даа. Миний санаж байгаагаар.

 Аа бас Монголын нууц товчоонд Алунгуа эх аж төрөн амьдарч байхад нь эр нөхөр нь насан эцэслэж 4 хүүхэдтэйгээ амьдрах ёстой болдог доо. Тэгээд аж төрөн амьдарч байхуй дор гээв гэнэт Бодончар мунхаг /одоо нөгөө алдарт Боржигон,  Боржигин ч билүү овгийг чинь үндэслэдэг/ гэгч хүүг төрүүлдэг. Энэ үед нь 4 хүүхэд нь "Манай гэрт энэ зарц боол залуугаас өөр эр хүнгүй байхад ганц эжий минь өөр хэнээс хүүхэдтэй болох билээ. Энэ лав тэр зарц боолын хүүхэд байхаас зайлахгүй" эдр гэхэд нь Алунгуа эх хариуд нь /юу гэдэг билээ дээ. ямарч л байсан: / Өглөө үүрийн цагаар нэг цэнхэр өнгөтэй /гэдэг билүү яадаг билээ/ туяа гэрийн хаяагаар орж ирээд гэдсийг минь илбээ илбэсээр энэ хүү төрсөн. /за нэг иймэрхүү л юм байдаг байх/ Энэ лав бурханаас бидэнд илгээсэн Тэнгэр заяат хүү байх гэх ухааны л юм хэлдэг шд.

Үүнээс би нэгэн дүгнэлтэнд хүрээд байгаан. Эрт цагт амьдарч байсан хүмүүс зайнаас жирэмсэлж болдог  гэдэгт итгэдэг байсым шиг байхын.

Уул шугамандаа надад ингэж санагдаж байна.

Тэр аврагч бурханыг төрүүлдэг хүүхэн чинь ямар нэг найз залуутай байсан юмуу аль эсвэл тэр үеийн аль нэг хүчирхийлэгч залууд хүчирхийлүүлсэн үү, ямарч л байсан хүсээгүй хүүхэдтэй болчоод түүнийгээ ээж ааваасаа нуух аргаа олж ядаад тийм түүх санаанаасаа зохиосон байх.

Аа харин тэр Алдарт Алунгуа эх маань зарц боол залуугаасаа жирэмсэн болчоод түүнийгээ 4 хүүхдээсээ нуух аргаа олж ядсандаа ийм түүх зохиогоод тэрэнд нь итгэхгүй байхаар нь арга мухардаад нөгөө 5 ширхэг мөс хуга цохиулдаг. эдр

Дүгнэлт

За залуучууд минь. Захиж хэлэх ганц л зүйл байна. Хэрвээ хэзээ нэгэн цагт найз бүсгүй чинь яагаач үгүй байхад хүүхэд олох аваас Тэнгэр заяат хүүтэй боллоо гэж битгий бодоорой. Харин урдаас нь "Би хоёр дахь хүн чинь баймааргүй байна" гэж дуулдаг юм шүү дээ. Эс үгүй бол урдаас нь алган боов амсуулаад гэдрэг харан алхах хэрэгтэйм болуу?

Аа мэдкү мэдкү. Өөрөө аргаа олоод явна биз. Захих юмаа захиж дууслаа. Уншсанд баярлалаа.

Хүндэтгэсэн piglet

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

null
Зочин

ХАХАХ

ivf (зочин)

Zainaas jiremseltsen huniig chi yahiin ain

☆♪。・:*:・゚ Өөнжий♪。・:*:・゚ (зочин)

tiim yum bdg gsn shde

13

хахаах..Есүсийн ээж нөхөртэй л байсым шиг байлээшд..Нэг Xmas-тай кино үзсэн чинь нээх инээдтэй манай эхнэр миний биш бурхны хүүхдийг төрүүлсэн этр гээл..нэг тийм хэсэг гарад байсан

Single Piglet [S.P]

зочин - хэхэхэ. инээдтэй байна уу?

ай ви эф - өө уучлаарай тийм чадвартай гэдгийг чинь мэдсэнгүй.

Өөнжий - өө тиймүү. хаана хэзээ тийм юм болчоов. би л лав нүдээр харахгүй бол итгэхгүй.

цэнхэр шувуу - хахаха тийм кино бас байдымуу. хаана хэзээ гарсан кино юм болдоо. тэрийг чинь олж үзэх хэрэгтэй м байна даа.

☆♪。・:*:・゚ Өөнжий♪。・:*:・゚ (зочин)

hoshig shog dr gardag shde ntr lol kiki
tusuulliin jiremselt gj bdg gj sonssiinm bnoo kiki

Single Piglet [S.P]

төсөөллийн жирэмслэлтээ. тэр чинь юу байдын. дотроо би жирэмсэн гэж бодоод байхаар гэнэт гэдэс нь цүдийгээд ирдийм уу?

☆♪。・:*:・゚ Өөнжий♪。・:*:・゚ (зочин)

aaaahn tgdeg gj bsiishde

Single Piglet [S.P]

өөөө заза айн. гайхмаар. төсөөллийн гайхамшиг ч айхтар юмаа. Гэхдээ л лав тэр чинь миний эргэн тойрны хүмүүст тохиолдохгүй нь лавтай даг. би итгэхгүй ээ. итгэхгүй.

***ЛуНа***

За хөөрхөн л бичлэг бна...Наргиа нтр бгааг нь ойлгож бнөө...хэхэ...гэхдээ бас мэддэг зүйлээсээ би нь хуваалцдыму гэж санлаа лд...

Алунга хатаны хувьд:
Нөхөр Добу мэргэнээс Бэлгүнүтэй Бэгүнүтэй гэсэн 2 хөвгүүнтэй...Добу мэргэнийг нас барсны дараагаар Буха хатаги, Бухату салжи, Боданчир мунхаг / Бутанцар ч гэдэг / гэсэн 3 хөвгүүн төрсөн...Чиний бичсэнчлэн эхний 2 ах нь гэрт Малиг баяуд овгийн зарцаас өөр эр хүнгүй атал .... энээ тэрээ гэж эхийнхээ талаар ярилцдаг...ккк...заза ер нь түүхчид тээд энэ домгийн талаар Монголчууд өөрсдийгөө дээд тэнгэрээс заяатай гэдгээ нотлох гэсэн домог гэдийм блээ...

Ммм...тэр Мариа, түүний хүү Есүс Христосын хувьд бас л шашинаа дөвийлгөх гэсэн ч юм уу нэг тийм арга, домог бхөө....

ёоххххх....

Single Piglet [S.P]

ЛУНА - хахаха. ёоххххх гэнээ. ядарч байна уу? гэснээс би угаасаа янз бүрийн юм хум уншиж эдр сүйд болоогүй болохоороо ой тоонд минь үлдсэн зүйлээр л бичсийн. тиймээс чиний энэ бичсэн зүйлийг чинь харлаа, уншлаа, бас мэдэж авлаа. тэгээд чи миний бичлэгийг уншингуутаа ийм их юм бичдэг. чи түүхийн талаар суралцдаг юмуу? эс үгүй бол түүхч юмуу? аль эсгү бол чиний хажууд МНТ байж байсымуу?

Малиг баяд (зочин)

хаха тэр бодончир мунхаг чинь манийх нь хүүхдэшдээ. Алунгоо бид 2 тэгж ярьж байхаар тохирсыншдээ. Халх боржигонууд та хэд Баяд угсааныхан шүү. Одоо яаая гэхэв нэгэнт ийм болцон

Single Piglet [S.P]

уучлаарай манайхаан. намайг хүмүүс эмэгтэй эдр гээд байхаар нь эрэгтэй гэдгээ мэдэгдэх гэж тэмплэйтээ сольчихлоо.

***ЛуНа***

Пиглет:
хэхэх...харин аймаррр их юм биччиж...сүүлдээ залхуурлаа шд...Би нь түүхийн ангийн оюутөөн...тээл мэдэмхийрч бгаа царай нь...Ер гэхдээ зав гаргаад МНТ уншаарай...Гоё шд...Одоо болтол судлагдаж дуусаагүй гайхалтай сурвалж бичиг...

Single Piglet [S.P]

ЛуНА - заза уншнаа. би угаасаа дуустал нь уншаагүй байгаа. унших гэхээр залхуу хүрээд байдиймөө. үнэнийг хэлэхэд. бүр номын санд суух гээд ороход л нойр хүрээд байдын. гэхдээ МНТ-гоо заавал /хэзээ нэгэн цагт/ уншиж дуусах байлгүйдээ.

***ЛуНа***

хэхэ тэгээрэй...
Энэ загвар чинь гоя бнаа..
саяын хөлбөмөг нүд эрээлжлүүлэд бсийм гэснээс би бас чааг эм гэж боддог бсийшд...

Арслантай авдар

Хаанаас даа...

Single Piglet [S.P]

хэхэхэ. би бас дуртайм болохоороо хөлбөмбөг оруулчихая гэж бодсон чинь нүд эрээлжлүүлээд байхаар нь оруулчлаа. гэснээс угаасаа хүмүүс тэгээд л бодоод байдым шиг байлээ. сая пинбоксоор нэг хүн наад үг хэлээ. даруухан л охин шиг байхын угнь эдр гэж орж ирлээ. тэгээд л ...

***ЛуНа***

хэхэ...
эр гэдгийг чинь мэдэж авлаа...

Single Piglet [S.P]

уучлаарай авдар ахаа. таны бичсэн сээгийг огт ойлгодоггүй ээ. ёстой соорри

Single Piglet [S.P]

ЛУНА - ашгүй ашгүй. олон хүмүүс мэдэж аваг эдр.

чухал шүүмжлэгч (зочин)

юу ч ойлгоогүй мунхаг тэнэг эр сэтгэл хөдлөлөөрөө бичиж үлдээж түүнтэй адил тэнэг мунхаг хүмүүс нь даган баяслаадаа хэзээч уншиж судалж байгаагүй юумаа битгий хар ухаанаараа шүүмжил.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)