11.1.11 энэ юуг илэрхийлж байна.

11.1.11 энэ ямархуу тоо байна. гоё биш байна уу?

Тануусаас энийг асуух гээд л... 

Би гэдэг хүн чинь яг энэ өдрөөөс 21 жилийн өмнө эхийн хэвлийгээс мэндэлсэн болно. Энэ өдрийг би бусад 364 хоногоос илүүтэй хүсэн хүлээдэг, зөвхөн миний л баяр юм байгаан.

Гэхдээ нэг гэм бий. Энэ өдөр яг Шинэ жилийн дараа болдог учраас хүмүүс /аав ээж 2 маань/ түүнд хамаг мөнгөө зарлагадсан байдаг л даа. Мөн шинэ жилийг өнгөрүүлээд Цагаахан сардаа бэлдээд мөн л мөнгөө хуримтлуулна. Тиймээс хэзээнээсээ миний төрсөн өдөр бэл бэнчин муутай болдог. Үүндээ ч би бараг дасчихжээ.

Миний толгойд торойж үлдсэн цөөхөн хэдэн төрсөн өдөр гэвэл:

3 билүү 4 дүгээр ангид байхад гэртээ 4 найзыгаа авч ирж, хужаа ком дээр марио, танк, контра зэрэг тоглоом тоглож байсан.

Мөн 3 билүү 4 жилийн өмнө найзынхаа дүүтэй /эрэгтэй/ хамт хоёулхнаа тэнгис орж Зоррогийн домог үзэж байсан.

энэ л байна даа. Тэгээд үүнээс хойш ч гэсэн би ажилчин болохоор энэ хоёр баярт хамаг мөнгөө зориулаад өөрийнхөө төрсөн өдрийг мартах нь ч тодорхой тул одоо сургууль төгсөхөөсөө өмнө 1-2 жил зад тэмдэглэнээ гэж бодож байсан чинь яаж ч хичээгээд надад олдсон мөнгө нь 10000 цаас. 

Тэгэхээр тануудаас асуух гээд байгаа зүйл нь хэмээвээс би энэ 10000 төгрөгөөр юу хийхэв?

Гэрэлт хотын гудмаар такси барьж 20хон км зугаалах уу? Эсвэл ганцаараа Bar орж бүжиглэж байгаад харих уу? юу гэж бодож байна. Санал байна уу?

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Single Piglet [S.P]

Аа тийм энэ өдөр төрсөн блогчин байна уу? хамт гарах уу?

Зочин

za yu ch gesen HAPPY BIRTHDAY
tegeed chi naad 10 tsaasaaraa chiher awch eejde ug

ИЩЧЭ

Ээж аав хоёрыгоо л баярлуулж дээ

чамд төрсөн өдрийн мэнд

Хариука

ямартайч төрсөн өдрийн мэнд хүргийдаа 10аа аваад хамт гарахуу гэжүүү хахахаха

Согтуу цас

Зэээ юуны өмнө хөөрхөн үртэй болсон ээжийд баях хүргэеээ бас тоос хөдөлгөх хувьтай болсон блок чинь анддаа баяр хүргээд духан дээр нь ганц үнэрлэчий гэж мэгээд хихихи заа сайхан баярлаарайөөрөө мэдээд хамт гарахымууу?

..Шархтан.. (зочин)

za tursun udriin mend hurgiedaa^^
tgd naad munguuruu Tort avaad gertee orochde,,,
hichneen dutmag bsn ch halun am bulere
huvaaj idvel shn bh gj bdjin,,

enddar (зочин)

Mend!

Single Piglet [S.P]

бүгдэд нь мэнд хүргэсэнд баярлалаа. гялайлаа. бас башийлаа.

Цагаан даашинзтай (зочин)

Төрсөн өдрийн баярыг хүргэе. Бага боловч бас ч гэж мөнгө шүү дэ. Жижкэн бялууны газар ороод зүсэм бялуу аяга кофе уугаад, театрт очиж кино үз. өөр ч зөндөөл санаа байналда

Спонжхон (зочин)

юу ч гэсэн агаадаа хайтай шүү. мэндэлсэн өдрийн мэнд. тээд юм болгонд гомдоллохоо болио. ээжийг хааяа боджийлдоо. хэхэ ингэж бичлээ гээд загнахгүйн байгааз дээ. за тээд загналаа гээд яахав миний төрсөн өдөрт л атаархах биз тэ. хэхэ заза юу ч гэсэн хайтай шүү. баярын мэнд

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)