Та бүгдэд зориулагдсан бичлэг эдр...

Таны төгсгөх ёстой эхний шүлэг

Үзэг цаас нийлүүлэн суугаад

Үг холбон бичих тоолонд 

Үлгэр домог шиг уран үгсээр

Үзэсгэлэн гоог чинь магтсан байх юм.

Халуун дотно сайхан үгтэй

Хайрын шүлэг тэрлэх болгонд

Сэтгэл гэгэлзүүлэн онгод оруулсан

Сахиусан тэнгэр нь чи л байх юм.

Хүн бүрийн ярианы сэдэв

Хүүхэд бүрийн мөрөөдлийн сэдэв

Ариун нандин хайр гэдгийг нь

Амсаж мэдэрч байгаа нь энэ юм байх даа...

Мөрөөдөл болсон охин чамайгаа

Мөнхөд хайрлах сэтгэл байна.

Чанга хатуу амьдралын бартааг

Чамтай л хамт туулмаар байна...

Таны төгсгөх ёстой Хоёр дахь шүлэг

За баларсан царайг чинь дахиад л харчихлаа.

Зүрх сэтгэлээ шархлуулан байж зүсийг чинь нэг үзчихлээ.

Нүд гялбам инээд, нүүр улайлгам царайг чинь

Нүдээрээ би үзчихлээ, харцаараа хайгаад олчихлоо.

Тэвчээр гарган биеэ хорьсон ч

Тэсгэл алдан чам дээр очиход

Тэнэгхэн намайгаа чи хүндээр шийтгэж

Танихгүй царайлан хажуугаар зөрлөө.

Уйтгар гунигын далайд умбан

Усан нүдлэх хэцүү л байх юм.

Урсах нулимсаа арчин зогсох минь

Уулзаад хаягдсанаас амар баймаар...

Таны төгсгөх ёстой гурав дахь шүлэг

Ганцаардсан зүрх минь гуниглахын цагт

Ганцхан чиний тухай бодно.

Ганц юмны бөглөө мултлангаа

Гансарсан сэтгэлээ тайвшруулна.

Хайр энхрийллээр гачигдахын цагт

Хайртай гээд чанга хашгирмаар санагдавч

Харанхуй байшингийн аль ч буланруу

Хичнээн хашгирлаа гээд чи сонсох биш дээ...

Тэвэрч үнсээд цугтаа баймаар

Театрт хамтдаа кино үзмээр

Хотын гудмаар хоёулхнаа алхмаар

Хайрын тухай чамтай ярилцмаар... 

Төгсгөлд нь Кинон дээр гардаг хөөрхөн шүлгийг add хийчихнээ яадын цус

Ямар кино гэдгийг нь танууд мэдэх болов уу даа?

Салхи шуурганаа бат зогсох удган мод шиг

Сайхан тэргүүнээ бардам өргөх миний сэтгэл

Гоо охидын үзэсгэлэн юунд мансууран цэнгэх

Галзуу их хүсэлдээ шатан тачаадан байна...

Тэгэлгүйдээ

Тэнхээт өргөн цээж

Туялзах уян нуруу

Тэргэл сар шиг царай

Тэнгэрийн нар шиг сэтгэлтэй л хойно доо...

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Single Piglet [S.P]

Уншсан бол сэтгэгдэл төрж л таараа... сэтгэгдэл хүлээжийнэ... сэтгэгдэл хүлээжийнэ... сэтгэгдэлээ үлдээж аль...

sugaraa

hehe dajgvi shvv :D

Single Piglet [S.P]

Сүүлийн шүлэг ямар кинон дээр гардгыг нь мэдэх хүн байна уу?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)