...

Зүгээр л чамд хайрлуулж, зүгээр л  чамайг хайрлаж, чамтай хамт бүхнийг хийж, чиний л төлөө бүх амьдралаа зориулах юм сан...

Нэг л амьдрах энэ хорвоо ертөнц дээр зөвхөн чамтай л хамт байх юм бол би энэ ертөнцийн хамгийн аз жаргалтай хүн болно. бүсгүй минь.

 Амьдралд минь тохиох жаргал, зовлон, баяр гуниг бүхнээс илүү чамаар л би дутна. Чиний надад өгдөг тэр их аз жаргалаар би дутах болно. 

Хэрвээ хүн дэлхий дээр ганцаараа амьдрах гэж ирсэн бол ямар хөөрхийлэлтэй байх байсан бол. Азаар бид хосоороо амьдрах заяатай амьтад юм. яг л шувуу шиг, яг л хавч шиг, яг л оцон шувуу шиг, хосоороо амьдардаг бүхий л амьтад шиг... Тиймээс л чи миний сэтгэлийг эзэмдэж чадсан. ямар азаар би нэг эст амеб болж төрөөд загасны хоол болохоо хүлээлгүй, чиний ардаас эргэж харахыг чинь хүлээж зогсоо юм бол. тэгээгүй бол сэтгэл зүрхгүй төмөр роботноос ялгаа юу байхав.

Бараг арваад жилийн өмнө л би шүлэг тэрлэх гэж зовж суудаг байсансан. хүүхэд байхын мөрөөдөл. Ирээдүйд том болоод алдартай зохиолч болно гээд л ... гэхдээ тэр мартагдсан хүслийг минь чи надад сэргээн сануулж, чамаас болж би яруу найргын уянгалаг сайхныг биширч, чамаас болж би толгойдоо элдэв янзын хайрын тухай үгсийг холбож, чамаас л болж би хэрэгтэй хэрэггүй зүйлсийг цаасан дээр  сараачиж, яг л хүүхэд шиг янз янзын зураг, бичиг, тоо бичиж байна. "Би Чамд Хайртай" "247" ...

Хэрэв энэ миний чамайг гэсэн бодол, чиний тухай эргэцүүлэл, чамайг гэсэн сэтгэл, чиний надад өгсөн уянгын халил, догдлол, зүгээр л чамтай холбоотой юм бүхэн надад байхгүй байсан бол нөгөө л тэнэг сингл пиглет хэвээрээ байж, нөгөө л хэлдэг, хийдэг зүйлсээ хийгээд эргүүтсэн төлөг шиг амьтан явж байх байсан байхдаа.

Чамд баярлалаа. хязгааргүй хайртай шүү. Чи намайг гэхгүй байсан ч би сэтгэлдээ аз жаргалтай байж ядаж л хэн нэгэнээс илүү дээр байх болно.

болдогсон бол чамайг тэврээд үнсээд хөтлөлцөөд хамтдаа бүхнийг хийх юмсан.

БИ ЧАМД ХАЙРТАЙ!!! БИ ЧАМД ХАЙРТАЙ!!! БИ ЧАМД ХАЙРТАЙ!!! 

энэ үгийг чиний чихэнд шивнэж, чиний утсанд явуулж, чиний гэсэн бүхэнд шившиж, чиний амнаас энэ үгийг унагах гэж хичээх юм сан...

Үнэхээр "ЧАМГҮЙГЭЭР БИ УЙТГАР ГУНИГИЙН ХААН" гээч нь болчихоод байна.

үнсий, үнгий, хамтдаа байх хором бүхнийг бүх л сэтгэлээрээ хүлээж байя.

Хайртай шүү. чамдаа!!! 

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Single Piglet [S.P]

Хэзээ чи минь наддаа ирж, энэ блогыг хаахыг зөвшөөрөх юм бол...

single girl (зочин)

hehe ... goy yumaa hezee shan hairtai uchirah boldooo ????? ygaad ch yum bolohgui yumaaa !

Khan-So

Husel moroodliin busgui chin haa negtee huleej l suugaa gj. Tegd ene blogt bolon ter busguid amjilt husie! Gj bi ch bas yg iim uchraaas blog neesen Kkk bi bas huleej bg Kkk za goodluck gj

Зочин

хайр гэдэг ийм гоё шүү даан ч ийм сайхан хайртай одоо болтол учраагүй л байна даа за тэгээд цаг ирэхээр болхол байлгүй тийм зүйлийг мэдрэхээс өмнө амжуулах зүйл их байнаа хэхэхэ

галт шувуу

гоё юмааа :)

Gorgeous

мннн хурдан ирээсэй.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)